Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд зохион байгуулж байгаа "Хичээл эхэллээ" нэгдсэн арга хэмжээтэй уялдуулан тус хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэрийн Ерөнхий боловсролын сургуулийн бүс орчимд хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах ажлыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна.
Тухайлбал, "Баруун гарын дүрэм" хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд сургуулиудын удирдлага, нийгмийн ажилтан нартай уулзалт зохион байгуулж, яриа танилцуулга хийсэн.
Холбогдох байгууллага, албан тушаалтантай хамтран " Сургуулийн бүс" MNS6444:2014 стандартын хэрэгжилтийг хангах, тэмдэг тэмдэглэл, хайс хашлага байгаа эсэхэд үзлэг шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах чиглэлээр 34 сургуулийн удирдлагад хугацаатай албан мэдэгдэл хүргүүлсэн.
Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хангах чиглэлээр эрсдэл бүхий сургууль, цэцэрлэг орчимд конторын алба хаагчдыг тодорхой цагуудаар давтамжтай гаргаж, хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллаж байна.
Дээрх ажлын хүрээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол, хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулхад тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч хүүхэд гэмтсэн осол үйлдэгдсээр байгаа тул эцэг эх, асран хамгаалагч та бүхэн 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөж байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө Сонгинохайрханчууд бид хамтдаа
Уншиж байна |