Завхан аймгийн Тосонцэнгэл суманд өчигдөр буюу есдүгээр сарын 7-ны өдөр тарваган тахал өвчнөөр өвчилсөн хүний биеийн байдал хүнд байна гэж мэдээлж байлаа. Харамсалтай нь уг иргэн өнөөдөр нас баржээ.
Тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвчилсөн иргэний биеийн байдал нь хүндэрч уушгины хэлбэр рүү шилжсэнээр амь хохирсон байна. Уг иргэнтэй нэгдүгээр хавьтал болсон 25 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан буюу тарваган тахлаар өвчлөөгүй аж.
Тус аймагт мэргэжлийн баг ажиллаж, халдвар хамгааллын дэглэмд онцгой хяналт тавьж байна. Он гарснаас хойш тарваган тахал өвчнөөр нас барсан хүний тоо гурав боллоо.
Э.Үүрийнцолмон
Уншиж байна |