Тагнуулын ерөнхий газрын даргаар П.Одонбаатарыг томилжээ
2020-09-02

 

Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит хуралдаанаар Пэлжээгийн Одонбаатарыг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилжээ. 

 

Пэлжээгийн Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Цэргийн байгууллагад нийт 25 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой.

 

П.Одонбаатар нь 1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч;

 

1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч;

 

2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга;

 

2018-2019 онд Тагнуулын ерөнхий газрын албаны дарга;

 

2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын даргаар тус тус томилогдон ажиллажээ.

 

Эргэн сануулахад Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар /2020.08.25/ Тагнуулын ерөнхий газрын дарга, Генерал Д.Гэрэл болон Дэд дарга Б.Энхсүх нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Д.Гэрэл нь өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн юм.  Мөн дэд дарга Б.Энхсүх өөр албанд шилжин ажиллах болсон тул ажлаас чөлөөлөгдсөн билээ. 

 

Б.Энхсүхийн оронд дэд даргаар С.Хүдэрчулууныг томилжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zocnin:
Er hun . Eruu ni er zorigiin shinjtei
2020-09-04