"Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Хүрээ хотхон”-ын 23 дугаар байрны 3 дугаар давхрын цонхоор хүн унах гэж байна" гэсэн дуудлага өчигдөр /2020.08.3/ 06:28 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 06:39 цагт очиж, нийслэлийн Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /34 настай, эрэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүүн гарын шууны хэсгийг хутгаар зүсэж, цонхоор үсэрч болзошгүй байсныг эсэн мэнд буулгаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна.
Уншиж байна |