Тээврийн цагдаагийн албанд 2020.08.29-30 ны өдрүүдэд нийт 709 дуудлага мэдээлэл ирснээс зам тээврийн ослын шинжтэй 381 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.
Ослын улмаас 5 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 4 хүний амь нас хохирсон байна.
Тухайлбал, 2020.08.29-ны шөнийн 00 цаг 20 минутын үед СХД-ийн 24-р хороо Баруун салааны замд Toyota Ist маркийн Б жолоочтой автомашин явган зорчигч 40 настай эрэгтэй Ч-г мөргөж амь насыг нь хохироосон
2020.08.29-ны өдрийн 14 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Hyundai Sonata-6 маркийн Н жолоочтой автомашин Toyota Prius маркийн Г жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 33 настай, эрэгтэй Г-ын амь нас хохирсон
2020.08.30-ны шөнийн 05 цаг 40 минутын үед Хэнтий аймгийн Дадал сумын 4-р багийн нутаг дэвсгэрт Нархан зочид буудлын хашаан дотор улсын дугааргүй даюун маркийн мотоцикл онхолдож, жолооч 45 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон
2020.08.30-ны өдрийн 14 цаг 40 минутын үед Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт асфальтан замд Hyundai Porter маркийн Г жолоочтой автомашин төмөр хашлага мөргөж, зорчигч 28 настай, эрэгтэй Н-ийн амь нас хохирсон
2020.08.30-ны шөнийн 01 цаг 30 минутын үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р багийн нутаг дэвсгэрт марк, улсын дугаар тодорхойгүй автомашин явган зорчигч 71 настай, эрэгтэй Д-г мөргөж амь насыг нь хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг илрүүлж ажилласан байна. мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй 106 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.
Уншиж байна |