ВИДЕО: “Нарны хүү сарны охин” компанийн хохирогчид суулт хийж байна
2020-08-28

 

“Нарны хүү сарны охин” гэх компанид байр захиалаад хохирсон иргэд Сүхбаатарын талбайд өнөөдөр /08.28/ суулт хийлээ.

 

Тухайлбал, тус компанийн захирал Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, н.Батбаяр нар Амгалан орон сууцны төсөл хэрэгжүүлж, иргэдийг компанийн таван хувийн зээлд хамруулна хэмээн 10-30 хувийн урьдчилгаа төлбөр авсан хэрэг гарсан. Тэгвэл энэ хэрэг  одоог хүртэл тодорхой шийдвэрт хүрээгүй байгаа юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хохирогчид “2018 оны 8 сард “Амар амгалан 3”-т  байр авахаар 17 сая 500 мянгын урьдчилгаа өгсөн. Тус байр 2019 оны есдүгээр сард ашиглалтанд орж хүлээлгэн өгнө  гэсэн ч одоог хүртэл байр ч үгүй мөнгө ч үгүй хохироод байна. Төчнөөн тэрбумын хохирол учруулсан хүмүүс  чөлөөтэй явж  байхад бид хууль зөрчин суулт хийж байна. Эдгээр хүмүүст  хуулийн хариуцлага тооцож хорих, арга хэмжээ авч өгөх  шаардлагыг тавьж байгаа.  Уг шаардлагыг  хуулийн дагуу тус  хэрэг дээр ажилж буй прокрурт  тавьсан ч хэргийг үндэслэлгүй гэсэн байна. Тухайн хүмүүс дуудсан цагт ирж байгаа учраас хорих боломжгүй.   Нийт 800 гаруй хүмүүсийг хохироож 12 тэрбумын хохирол учруулсан хүмүүс гадуур явах эрхгүй. Хорих арга хэмжээ авахгүй үргэлжилбэл цаашид ч хохирлын хэмжээ нэмэгдсээр байна. Тиймээс прокурор  нь шударга ажиллаж энэ хэргийг шийдвэрлэж өгөхийг  шаардаж байна” гэлээ.

Л.Отгонмягмар

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Dotoodiin daisnaa daraachei.hohiroloo sain nehemjileerei.
2020-08-29
прокурор нь авлига авсан байна харваас. 2 хон жил прокурор хийгээл Ж класс авч унаад л байдаг юм билээ.
2020-08-28
иргэн:
өө ямар балиар гарууд вэ иймэрхүү явцгүй барилгын компаниуддааа хариуцлага тооцооч ээ алданги нтрийг нь тооцох хэрэгтэй
2020-08-28