Айлын байрнаас цогцос олджээ
2020-08-28
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 14 /А байрны 5 дугаар орцны 4 давхарт гэртээ хүн нас барсан байж болзошгүй байна, хаалгыг нь онгойлгож өгнө үү гэсэн дуудлага цагдаагийн байгуулагаас 2020.08.28-ны өдрийн 01:04 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 01:19 цагт очиж, аврах олс ашиглан цонхоор ороход нэр, нас, харьяалал нь тодорхойгүй, эрэгтэй хүний цогцос байсныг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Shuud.mn
Сонин хачин