НПГ: Нохойд хазуулсан охинд хийсэн шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэв
2020-08-27

 

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн  байцаах тасгийн мөрдөгч нь иргэн З.Ганболдоос гаргасан ”П.Н /2 настай, эмэгтэй/ нь 2020 оны 07 дугаар сарын 28-ны едер Чингэлтэй дуургийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт нохойд хазуулсан” гэх гэмт хэргийн талаархи гомдлыг 2020 оны 07 дугаар сарын 26-ны едер хулээн авч шалгахад:

 

Шинжээч эмч 2020 оны 08 дугаар сарын 04-ний эдрийн 8752 дугаартай”...П.Н-ийн биед зуун чихний ар, зүүн дал, бусэлхий, баруун, зүүн гуянд бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эруул мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.. гэсэн дугнэлт гаргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас дээрх гомдлыг шалгасан материалыг хянаад шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд ХИЙГДЭЭГҮЙ гэж үзэн 2020 оны 08 дугаар сарын 20-ны едер Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг буртгэлтийн хэрэг нээснээр, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн прокурорын газар

Shuud.mn
Сонин хачин
123:
Teneg sda ve chi neree yum bichihdee bodoj bichij bgaach
2020-10-20
Зочин:
Ер нь зэрэглэлийн дүрэм нь тус бүртээ олон зүйл дээр үндэслэгдсэн байдаг. Биеийн ил хэсэг дэх зарахгүй шарх, дотор эрхтэнрүү нэвтэрсэн шарх, амин эрхтний үйл ажиллагааг гэмтээсэн шарх гэх мэт нь хүнд хэобэрт ордог юм.
2020-08-27
Zochin:
Shinjeechiig yag iim bolgood uurt ni iim dygnelt garguul.
2020-08-27
123:
Teneg sda ve chi neree yum bichihdee bodoj bichij bgaach