Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид хүний амь хохироогоод гүний худагт булсан ноцтой гэмт хэргийг долоон жилийн дараа илрүүлжээ.
Тодруулбал Баянзүрх дүүрэгт оршин суух “М” нь 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад ар гэрээс нь тэмдэглүүлсэн байна.
Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэрэг нээн шалгаж уйгагүй хөөцөлдсний эцэст 1968 онд төрсөн “Г” гэгч нь хохирогч “М” тэй тухайн үед /2013 он/ танилцаж, улмаар гэртээ дагуулан очиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэн амь насыг нь хохироон, цогцсыг хашаандаа байрлах гүний худагт хийж булсныг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгаж байна.
Уншиж байна |