Хөвсгөл нуурыг бохирдуулсан амралтын газрын үйл ажиллагааг зогсоожээ
2020-08-26

 

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны эдэлбэр газар буюу усан замын зогсоолын баруун урд байрлах "Далай ээж-2" зочид буудал нь бохир усаа насосоор татан урсгаж Хөвсгөл нуурыг бохирдуулж байсан нь Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны эргүүл, хяналтаар энэ сарын 25-ны өдөр илэрчээ. 

 

Уг зөрчилд зохих арга хэмжээг авч үйл ажиллагааг нь зогсоосон байна. Мөн холбогдох хуулийн байгууллагад зөрчлийг шилжүүлэхээр ажиллаж байгаа аж. 

 

Цаашид хяналт шалгалтыг үргэлжлүүлж хууль бус үйл ажиллагаатай тэмцэнэ гэдгийг Хөвсгөлийн  Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас мэдэгджээ. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гүндалайгийн амралт гэж мэдээлсэн байналээ. Эд нар ёстой бүтэхгүй хүмүүс шүү!
2020-08-26
Иргэн:
Шоронгийн хадаас болгосон ч багадна
2020-08-26
Далай ээж:
Дахиж хэзээ ч эрхийг нь битгий сэргээгээрэй, ийм хүн чанаргүй мөнгөний төлөө хогнууд засрахгүй
2020-08-26
Baliar hognuud:
Hairan nuur. Iim balai yumnuudiig haah heregtei!
2020-08-26
зочин:
Газар эзэмших эрхийг нь цуцлаж нийтэд мэдээллэх хэрэгтэй.
2020-08-26
ZUVUU, ALSAA BODSON NI DEER,,, AMJILT,,,
2020-08-26