Туул голын эрэгт тоглож байгаад усанд урссан хүүгийн цогцсыг олжээ
2020-08-25

Нийслэлийн Хан-Уул дүүрэг. 20 дугаар хороо, “Мишээл-Экспо” худалдааны төвийн баруун урд талд бага насны 4 хүүхэд “Туул” голын эрэг дээр тоглож байгаад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух А /8 настай, эрэгтэй/ голын усанд унаж урссан тухай дуудлагыг 2020.08.15-ны өдрийн 15:25 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 08.24-ний өдрийн 06:40 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад тус дүүргийн 20 дугаар хороо, “Яармагийн гүүр” болон “Сонсголонгийн гүүр”-ний дунд хэсэгт “Туул” голын усны мандал дээрээс 12:37 цагт цогцсыг олж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

 

Иймд:

 

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

 

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

 

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

 

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

 

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин