Автобусны жолооч явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироожээ
2020-08-24
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт автобусны жолооч осол гаргаж, хүний амь хохироосон ноцтой осол гарчээ.

 

Тодруулбал 2020.08.22-ны өдрийн 16 цаг 30 минутын орчим СХД-ийн 9-р хороо Баянхошууны замд “Гор газ” ШТС-ын урд замд Daewoo маркийн М жолоочтой автобус явган зорчигч 60 настай эрэгтэй О-г мөргөж амь насыг нь хохироосон байна.

 

Явган зорчигчтой холбоотой ноцтой зам тээврийн осол хэрэг нэмэгдэж байгааг ТЦА-наас анхааруулж байна.  Иймд жолооч та бүхэн явган зорчигчийг хүндэтгэж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Мөн явган зорчигчид гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гардаг. Мөн шөнө оройн цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явганаар зорчихгүй байж өөрийн амь бие эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг албаныхан анхааруулж байна. 

Shuud.mn
Сонин хачин
Атуусны жолооч ч маалллл даа
2020-08-24