Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан иргэн амиа егүүтгэсэн хэрэг /2020.08.20/ гарчээ.
Тодруулбал хүн амины хэрэгт холбогдож өнгөрөгч зургадугаар сарын 15-ны өдөр тус хорих ангид саатуулаад байсан иргэн гэм буруугийн шүүх хуралдаан болох өдрийн өглөө 05.40 цагт өөрийгөө боомилж амиа егүүтгэжээ.
Уг иргэнд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлээд байжээ. Гэм буруугийн шүүх хуралдаан 2020.08.20-ны өдрийн 10.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болох байсан ч шүүгдэгч шүүх хуралдааны өмнөхөн амиа егүүтгэсэн байна.
10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.