Дундговь аймаг, Дэрэн сумын“Саруул” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 18 км-т/ 2020.08.06-ны өдрийн 08:10 цагт мотоциклоор мал хариулж явсан иргэн Э /41 настай, эрэгтэй/ аянганд цохиулж нас барж, иргэн Б /38 настай, эмэгтэй/ биеийн байдал нь хүнд сумын хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Мөн Завхан аймаг, Дөрвөлжин сумын Таван толгой багийн “Сар хайрхан” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 165 км-т/ 08.05-ны өдрийн 16:00 цагт малчин Г-гийн 22 хонь, Д-гийн 46 ямаа аянганд цохиулж хорогджээ.
Уншиж байна |