Согтуу жолоочийн балгаар нэг настай хүүхэд амь эрсэджээ
2020-08-06

 

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг “Ходоод” гэх газар /сумын төвөөс 65 км/ шороон замд Зил-131 маркийн автомашин онхолдож нэг хүүхдийн амь нас хохирчээ.

 

Тодруулбал тус автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож зорчигч 1,7 настай Б-ын амь нас хохирсон байна. 

 

Иймд жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхийг анхааруулж байна. 

 

Shuud.mn
Сонин хачин