Монгол улсын хэмжээнд 2020 он гарснаас хойш өнгөрсөн долоон сарын хугацаанд нийтдээ 16 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс 13 мянга гаруй нь хөнгөн хэлбэрийн гэмт хэрэг байсан бол 3000 орчим нь хүнд хэлбэрийн гэмт хэрэг байна.
Хамгийн их бүртгэгдсэн гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг 9000 гаруй, хулгайлах гэмт хэрэг 4500 орчим, хувийн өмчийн хулгай 4000 орчим, залилан 3000 орчим, малын хулгай 800 гаруй, хөдөлмөрийн аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 600 орчим гэмт хэргүүд үйлдэгдсэн гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Э. Үүрийнцолмон.
Уншиж байна |