Яараад яахав дээ: Хүүхэд автомашины цонхоор шидэгдэж амь насаа алдсаар байна
2020-08-03
Гэрэл зургийг MPA.mn

 

Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албанаас олон жолоочийн хурдыг хассан “Яараад яахав дээ” аяныг хоёрдахь жилдээ зохион байгуулж байна. Аяны хүрээнд Төв аймгийн Аргалант сумын нутагт иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг, зөвлөгөө хүргэх ажлыг ГССҮТ, “Оюутолгой” ХХК, “Мобиком корпораци” ХХК болон уран бүтээлчид, жолооны курсийн төлөөллүүдтэй хамтран хэрэгжүүлэв.

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн хамт олон "Яараад яахав дээ" нэгдсэн арга хэмжээнд оролцсон юм. Эмч мэргэжилтнүүд жолооч нарт анхны тусламжийн хайрцаг заавал авч явахыг сануулж байлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа “2019 оны байдлаар ГССҮТ-д 184862 иргэн хандаж тусламж үйлчилгээ авсан. Үүнээс 76 мянган хүн ослын тусламж үйлчилгээ авчээ.  Харин 2020 оны эхний хагас жилийн байдлаар ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд 29 дуудлагаар зам, тээврийн осолд тусламж үйлчилгээ үзүүлээд байна. Хөдөө, орон нутгийн замд осол маш их гардаг. Тэр дундаа баяр ёслолын өдрүүдэд, аялал жуулчлалын үеэр, 7-8 сард аваар ослууд ихэсдэг. 2019, 2020 оныг харьцуулж үзэхэд бага насны хүүхэд гэмтсэн үзүүлэлт өссөн. Авто осол хүндийн хүчээс шалтгаалдаг учраас олон хавсарсан гэмтэл учирдаг. Улмаар тахир дутуу болдог. Амь нас аврагдлаа гэхэд насаараа хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол их байна. Тухайлбал зориулалтын суудалд тээвэрлээгүйгээс хүүхэд цонхоор шидэгдэх тохиолдол их гардаг.  

 

Тиймээс хөдөө, орон нутгийн замд хурдаа тааруулаад суудлын бүсээ зүүгээд, хүүхдээ зориулалтын суудалд тээвэрлэх нь нэн чухал. Өнөөдрийн арга хэмжээнд манай хамт олон тэр дундаа халуун цэгт тусламж үйлчилгээ үзүлдэг хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эмч нар маань оролцож байна. Иргэд, олон нийтэд хайртай гэр бүл үр хүүхдийнхээ төлөө “Яараад яахав дээ” аянд нэгдэхийг манай хамт олны зүгээс уриалж байна” гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“АПУ” компанийн тээвэр түгээлтийн албаны ахлах менежер Ч.Борхүү “Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албанаас зохион байгуулж байгаа “Яараад яахав дээ” аяныг дэмжин ажиллаж байна. Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт түгээлтэд явдаг бүх тээврийн хэрэгсэл дээрээ аяны дүрс, логог байршуулсан. Ингэснээр жолооч нар заавал самбар харж хурдаа хасч аяныг санах биш хөдөлгөөнт байдлаар хүргэх, хүртээмжтэй байлгах үүднээс энэхүү уриалгыг дэмжин ажиллаж байна” гэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Номгон санчир” сургалтын төвийн жолооны багш н.Цэнд-Аюуш “Манай төв 21 жил үйл ажиллагаа явуулж байна. Би долоон жил багшилж байна.  Дүрмийн хичээл 76 цаг ордог. Дромын хичээл 28 цаг. Нэг хүн есөн удаа гарна. Нийт 14-45 хоногийн хугацаанд суралцаж төгсдөг. Би багш хүний хувьд шавь нараа пүрмээ баримталдаг, авто сургуулиас сурсан бүхнээ аво зам дээр, мьдрал дээр хэрэгжүүлдэг жолооч болоосой л гэж хүсдэг. Жолооны үнэмлэхтэй үгүй хамаагүй та хүрдний ард суусан л бол жолооч. Тийм учраас тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, өөртэй тань хамт замд яваа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах нь чухал юм. Нийт жолооч нараа “Яараад яахав дээ” аянд нэгдэж хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна” гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Яараад яахав дээ” нэгдсэн аяны хүрээнд өнгөрөгч долоодугаар сарын 1-28-ны хооронд Улаанбаатар хотоос орон нутаг руу 570 мянга гаруй иргэн 315 мянган тээврийн хэрэгсэлтэй зорчсон судалгаа гарчээ. Энэ хугацаанд зам тээврийн осол 12.8 хувь, ослын улмаас гэмтсэн хүний тоо 3.8 хувь буурсан үр дүнтэй байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
"Яагараад яахав"дээ ч гэх шиг хүнээс юм гуйж байгаа юм шиг. Үхэр монголчуудад наад үг чинь зүгээр улам өөгшүүлж ойлгоно
2020-08-07
irgen-d:
gants mashind chihej yavdagaa l bolichih l doo. nom jurmaar ni alivaa yumiig heregleed surchih. ehnii heden sar hetsuu baina biz. tegeed surchihna. mashind nom jurmaar ni yavahad hogjiltei hogjilgui ulsiin yalgaa yordoosoo ch baihgui
2020-08-04
irgen-d:
oluulaa mashind chihej yavdagaa l bolichih l doo. bi l uher mongol gesen shig zagnah yumaa. Nom jurmaar suudag toogooroo suugaad yavaad surchih. ehendee hetsuu baina baih. heden sariin daraagaas surna
2020-08-04
Zochin:
Хүүхэд осолд оруулж байгаа нь санаатай гэмт үйлдэл эсэхийг шалгаж байх хэрэгтэй,осол хэдий болгоомжгүй гэдэг ч энэ бол санаатай үйлдэл
2020-08-03
zochin:
Арын суудалдаа бүстэй машин Монголд байдаг юм уу?
2020-08-03
irgen:
mongoliin nohzold hyyhdiin suudal hezyy bizdee ganz mashintai oluulaa suuj yavdag ulsuud hogjiltei ornuudtai harizuulj bytehgui um shaardaad baihaar zamiin shalgalt hurd hetryylelt, arhidalttai l temzeh heregtei bizdee.....tegeed ch naad zamuudaa olon egnee barihad yadag um be, gazar mundsan bish hoeriin hoorond zam tavichihaad....
2020-08-03
irgen-d:
gants mashind chihej yavdagaa l bolichih l doo. nom jurmaar ni alivaa yumiig heregleed surchih. ehnii heden sar hetsuu baina biz. tegeed surchihna. mashind nom jurmaar ni yavahad hogjiltei hogjilgui ulsiin yalgaa yordoosoo ch baihgui
irgen-d:
oluulaa mashind chihej yavdagaa l bolichih l doo. bi l uher mongol gesen shig zagnah yumaa. Nom jurmaar suudag toogooroo suugaad yavaad surchih. ehendee hetsuu baina baih. heden sariin daraagaas surna