Сэрэмжлүүлэг: Мотоциклийн ослоор дахин хоёр хүн амь насаа алдав
2020-08-03
Гэрэл зургийг MPA.mn

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.08.01-02-ны өдрүүдэд нийт 430 дуудлага мэдээлэл хүлээн авсан 272 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.           


Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтсэн. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

 

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр - 6

 

  • Мөргөлдөх хэлбэрээр -2

 

  • Онхолдох хэлбэрээр – 2 тус тус бүртгэгдсэн байна.

 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

 

2020.08.02-ны өдрийн 06 цагийн орчим Баянхонгор аймгийн Өлзийт сумын “Даргавай” гэх газарт шороон замд Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож , жолооч 41 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон.

 

2020.08.02-ны өдрийн 20 цагийн орчим Говь-Алтай аймгийн Жаргалан сумын “Улаан чулуу” гэх газарт шороон замд Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож , жолооч 46 настай, эрэгтэй М-ийн амь нас хохирсон.

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68  жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 93 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

 

Иймд жолооч нарыг алсын замд хурдаа бүү хэтрүүлэхгүй байх, зорчигч нарынхаа хамгаалах бүсийг бүслүүлж хайртай хүмүүсээ хамгаалах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ тойрч шалгаж байхыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин