М.Энхсайханд оногдуулсан ялыг хэвээр үлдээв
2020-07-30
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020.07.30-ны өдрийн хуралдаанаар М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гомдлоор хянан хэлэлцлээ.

 

Давж заалдах шатны шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгчид оноосон ялыг хэвээр үлдээв.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Энхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн, шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцох шийдвэр гаргасан юм.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Мега төсөл ТЭЗ гээд авсан цалин хийсэн юмгуу өнгөрөөсөн олон тэрбумыг мэдээгүй өнгөрсөн нь яамаа мэлсэн бол баримттай олон тэрбум гарзадсан гээд жил нэмэх байсан байх
2020-08-01
70 саяын үнэтэй машиныг 150 саяар авах нь шударга ёс уу?
2020-08-01
Энэ хүнийг харин хэлмэгдүүлчихлээ шүү. Бусад нь бол хулгайчууд л даа.
2020-07-31
novshiig hori
2020-07-31