Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Айрхан нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 205 км-т, сумын төвөөс хойд зүгт 45 км-т Тус аймгийн харьяат иргэн Ч /36 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 07.28-ны өдрийн 17:00 цагийн орчим мотоциклтой гэрээсээ гараад сураггүй болжээ.
Тус сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 09:00 цагийн орчим “Айрхан нуур”-аас /эргээс 2 метр/ мотоциклийг олсон байна.
Улмаас тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, нуураар 300 метр урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:30 цагт түр зогсоож өнөөдөр 06:30 цагт иргэн Ч-ын цогцсыг “Айрхан нуур”-ын эргээс 200 метрийн зайд нуурын мандалд хөвж байсныг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгчээ.
Уншиж байна |