Хамгаалах бүсээ зүүсэн бол энэ жил 50-60 хүн амьд үлдэх боломжтой байв
2020-07-27

Жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглэснээр учирч болох эрсдэлээс 75 хувь хамгаалагдана. Энэ бол зам тээврийн ноцтой ослуудад хийсэн судалгааны үр дүн. Энэ оны эхний хагас жилд  зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн байна.

 

Хүн гэмтэж, нас барсан ослын дийлэнх нь орон нутгийн замд гарсан. Цагдаагийн байгууллагаас хийсэн судалгаагаар тээврийн хэрэгслийн урд суудалд зорчиж байгаа иргэдийн  73 хувь нь хамгаалах бүсээ бүсэлдэг. Харин тээврийн хэрэгслийн арын суудалд суудаг зорчигчид 82-87 хувь нь бүс бүсэлдэггүй байна. Орон нутгийн замд онхолдож нас барсан иргэдийн дийлэнх нь хамгаалах бүсгүй байсан нь иргэд ослын улмаас хүнд гэмтэл авч нас барах гол шалтгаан болсон гэдгийг эмч мэргэжилтнүүд ч хэлж байгаа юм. Тиймээс ч  хэрэв иргэд хамгаалах бүсээ зүүж хэвшсэн бол он гарсаар зам тээврийн ослоор нас барсан 118 иргэний хамгийн багадаа 50-60 нь амьд үлдэх боломжтой байсан гэдгийг эх сурвалжууд онцолж байсан юм.

 

Урд суудалд зорчиж байгаа иргэдийн  73 хувь нь хамгаалах бүсээ бүсэлдэг. Харин тээврийн хэрэгслийн арын суудалд суудаг зорчигчид 82-87 хувь нь бүс бүсэлдэггүй байна.

 

 

Arslan.mn

 

Бас нэг  судалгааны баримт дурдвал, Авто машин 100 км/цаг хурдтай явж байгаа нөхцөлд зорчигч хамгаалалтын бүсээ зүүсэн бол амь нас бүрэн аврагдах боломжтой. Манай улсад орон нутгийн замд 80 км/цаг хурдтай явахыг зөвшөөрдөг. Тиймээс иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын бүсийг хэрэглэж хэвших хэрэгтэй нь харагдаж байгаа юм. 


Автомашин урд хэсгээрээ мөргөлдөх үед хүмүүс их гэмтдэг болохыг эрдэмтэд тогтоогоод, хамгаалах бүсийг зөв хэрэглэвэл урд суудалд сууж явсан хүнийг 40-50 хувь,  хойд суудалд сууж явсан хүнийг 70-78  хувиар осол гэмтэл, эрсдэлээс бүрэн хамгаалдаг гэсэн судалгаа байна.  Автомашин урдуураа мөргөлдөх тохиолдолд сууж яваа хүн энерцийн хүчний үйлчлэлээр автомашины мөргөлдөх үеийн хурдтайгаар урагш шилжиж, бүхээг доторх эд ангийг мөргөдөг. Автомашин мөргөлдөх үед сууж яваа хүмүүст ирэх ачааллыг өндрөөс унахтай харьцуулбал 30 км/цагийн хурдтай явахад 3.5 метр өндрөөс унахтай адил байдаг байна. Хэдийгээр автомашин бүр өөр өөрийн онцлог хийц, загвартай байх боловч хамгаалах хэрэгслийн ерөнхий зарчим, ач холбогдол бүх улсад ижил юм. Зам тээврийн ослын үед хамгаалах бүс хэрэглээгүй хүмүүсийн 32 хувь нь нуруу нугасны, 50-иас илүү хувь нь нүүрний болон толгойн гэмтэл авч, 53 хувь нь тархи доргихоос гадна хамрын болон эрүүний яс хугарч, дух, нүүрний хэсэг зүсэгддэг болохыг тогтоожээ.

 

Хамгаалах бүс хэрэглээгүй хүмүүсийн 32 хувь нь нуруу нугасны, 50-иас илүү хувь нь нүүрний болон толгойн гэмтэл авч, 53 хувь нь тархи доргихоос гадна хамрын болон эрүүний яс хугарч, дух, нүүрний хэсэг зүсэгддэг болохыг тогтоожээ.

 

Замын цагдаа нар хамгаалах бүс хэрэглэхийг шаардаж байгаа нь жолооч таныг дарамтлан хүндрүүлж байгаа хэрэг огт биш, болзошгүй осолд өртөлгүй эсэн мэнд байгаасай гэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм. Тиймээс ч ЦЕГ, ТЦА-аас “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ”  аяны хүрээнд өдөр бүр улсын хэмжээнд эргүүл  шалгалтыг эрчимжүүлж жолооч, зорчигчдыг хамгаалах бүсээ тогтмол зүүхийг уриалан хяналт шалгалт хийсээр байна.

 

Хамгаалах бүс таны амьд үлдэх боломжийг 75 хувь батлан дааж байгаа гэдгийг бүү мартаарай.

Shuud.mn
Сонин хачин
өмхий Илжигдорж 3"н жолооч нь өнгөрөөд бүсэндээ зүүгдээд сууж байсан гэсэн
2020-07-27
Иргэн:
Хойд талын суудалд суусан хүмүүс бүс зүүхгүй байна. Шууд арга хэмжээ авах хэрэгтэй.
2020-07-27