Завханд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ


Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул аймгийн онцгой комисс хуралдаж, хөл хорио хэсэгчлэн тогтоох, Улиастай сумаас гарах, орох хөдөлгөөний нээх шийдвэрийг өчигдөр /2020.07.26/ гаргасан.
Сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан тул Завхан аймгийн засаг даргын захирамж цуцлагдсан байна.
Иймд Улиастай сумаас гарах, орох тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ