Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас хүний амь эрсэджээ
2020-06-29

 

Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт багийн “Довын гуанз” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 87 км-т/ Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан “Фит” загварын суудлын автомашин автозамын зорчих хэсэгт зогсож байсан “Хово” загварын ачааны автомашины араас мөргөж, автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдаж нас баржээ.

 

Ослын тухай дуудлагыг 2020.06.29-ний өдрийн 04:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, хошууч Г.Ганхөлөгөөр ахлуулсан алба хаагчид 87 км  туулан 06:30 цагт очиж, Өмнөговь аймгийн харьяат Э /50, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж, Цагдаагийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Бадамжунайгаар ахлуулсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

 

Иймд жолооч та бүхэн үзэгдэх орчин хязгаарлагдмал газарт шөнө оройн цагаар түр зогсолт хийхдээ цацруулагчтай анхааруулах тэмдэг байршуулж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Том тэрэгний жолооч нар зам чөлөөлж зогсдоггүй, үүнээс болж иймэрхүү осол багагүй гардаг, харамсалтай том тэрэгний жолооч нарт ямар ч арга хэмжээ тооцдоггүй үхсэний хохь болоод л өнгөрдөг
2020-06-29