Таана, мангир түүхээр яваад сураггүй алга болжээ
2020-06-25
Гэрэл зургийг MPA.mn

 

Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Цагаан чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 65 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 325 км-т/ тус багийн харьяат малчин Б /39 настай, эрэгтэй/, С /5 настай, эмэгтэй/ нар “Хёрхон” гэдэг голын эргээс таана, мангир түүхээр 2020.06.23-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болжээ.

 

Иргэд голд живсэн байж болзошгүй гэдэг дуудлагыг 2020.06.24-ний өдрийн 06:40 цагт ирүүлсний дагуу Хилийн 0287 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 06.23-ны өдрийн 22:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.24-ний өдрийн 04:00 цагт мотоциклыг нь Хёрхон голын эргээс олжээ.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 06.24-ний өдрийн 10:30 цагт Дадал сумын чиглэлд явж мөн өдрийн 17:50 цагт очиж 06.25-ны өдрийн 04:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Shuud.mn
Сонин хачин