Н.Номтойбаярыг шүүх хурал эхэллээ
15:30 цаг:
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн шүүхэд Н.Номтойбаярт холбогдох шүүх хурал боллоо. Өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Дараагийн шүүх хурлыг энэ сарын 26-нд товложээ.
14:10 цаг:
Н.Номтойбаярын шүүх хурал болж байна. Шүүх хуралдааныг хэвлэлд хаалттай явуулахаар болсон байна.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр дараагийн шүүх хуралдаан болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа.
Шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 14:00 цагт эхэлсэн ч өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагт товлон зарласан юм.
Уншиж байна |