Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шаардлага хүргүүлсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэгт Шүүгчийн хараат бус байдлыг хангах чиглэлээр албан бичиг хүргүүлэв.
Албан бичигтэй ЭНД дарж танилцана уу.
Шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11:00 цагт эхэлсэн.
Шүүх хуралдаанаар Шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нар нь өмгөөлөгч нараасаа татгалзаж, шинээр өмгөөлөгч авч, хэргийн материалтай танилцуулах, шүүгдэгч С.Мандахбат шинээр нэмж өмгөөлөгч авсан ба, өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах боломжоор хангаж өгнө үү гэх хүсэлтүүдийг тус тус гаргасан тул дээрх хүсэлтүүдийг хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 11:00 цагт товлон зарлаад байна.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Уншиж байна |