Ж.Эрдэнэбатын шүүх хуралдааныг хойшлуулж цагдан хориог хэвээр үлдээлээ
2020-06-16
Гэрэл зургийг MPA.mn

 

Шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11.00 цагт боллоо.

 

Шүүгдэгч Ж.Эрдэнэбат өмгөөлөгчөөсөө татгалзсан тул шүүх хуралдааныг энэ  сарын 22-ны өдрийг хүртэл хойшлуулж шийдвэрлэв. 

 

Шүүхээс нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 11:00 цагт зарласан боловч шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн шүүгдэгч Б.Отгонбаатарын өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй, түүнчлэн шүүгдэгч Ж.Эрдэнэбат нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс буюу хэрэг шүүхэд шилжин ирснээс хойш ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, шүүн таслах ажиллагааг зохих ёсоор хүндэтгээгүй, шүүн таслан ажиллагаанд саад учруулсан гэх нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж үзэн шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм. 

 

Таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зөв шүү. Хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.
2020-06-17
Zochin:
Ard tumnii hurungiig Terbum dollaraar hulgailsan humuusd yu ch bish , harin ch mongoliin shuuh baga bosgo tavisan bna.
2020-06-16
zuv zuv
2020-06-16