Сонгино түүхээр хадан хясаанд авирсан хоёр хүүхэд амиа алджээ
2020-06-16
Гэрэл зургийг MPA.mn

 

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Нүүрстийн-Ам” гэдэг газар / аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т/ 06.14-ний өдрийн 12:00 цагт сонгино түүхээр гэрээсээ гарсан хоёр хүүхэд “Хар боом”  гэдэг 600 орчим метр өндөр хадан хясааны 70 орчим метр өндрөөс унаж нас баржээ.

 

Цогцсыг хадан хясаанаас буулгах тухай хүсэлтийг 2020.06.15-ны өдрийн 10:00 цагт Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын албанд ирүүлсэн байна. тус хүсэлтийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагид 11:38 цагт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат И/15 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 30 метрийн өндрөөс, мөн сумын харьяат С/17 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 35 метрийн өндрөөс буулгаж цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлжээ.

Shuud.mn
Сонин хачин
Zocnin:
Eedee yasan hetsuu yum be hoorhii huuhduudiig hargalzah tom hashir huntei yawuulahgui dee Ewiidee amidral yaduu ailiin huuhduud bnadaa Haa hol ingej songino tuune gej yu bh bedee Tor zasag mini ene hoorhii 2 huugiin arvgeriig sudalj demjleg yzuuleesei Yu saindaa l ingej yawah be dee Ger buldee mongo olj ireh gej yawsan bna shuudee
2020-06-17