УБЕГ-ын баригдаж дуусаагүй барилгын хана нурж нэг хүн нас баржээ
2020-06-16
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Улсын иргэний бүртгэлийн ерөнхий газрын архивын зориулалтаар  баригдаж буй  барилгын 5х12 метрийн хэмжээтэй, 60см зузаантай бетонон хана нурж хүн дарагджээ.

 

Ослын дуудлагыг 2020.06.15-ны 09:05 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид 7 км зам туулан 09:19 цагт очиход нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны харьяат иргэн Э/27 настай, эрэгтэй/ 2 хөл нь дарагдсан байсныг эсэн мэнд гаргаж НТТТ-д, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны харьяат иргэн З /51 настай, эрэгтэй/ нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэсгийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Shuud.mn
Сонин хачин