Шөнийн цагаар дээрэм хийсэн 18 настай эрэгтэйг илрүүлжээ

"СБД-ийн 5 дугаар хороо “Нарантуул ” зочид буудлын орчим дээрэмдүүллээ" гэх дуудлага 2020.06.15-16-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлага мэдээллийг шалгахад иргэн 39 настай, эрэгтэй “Д”-ын "Самсунг А-10" маркийн гар утсыг үл таних 18 настай эрэгтэй “С” булааж зугтаасныг эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч У.Баярсайхан, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Даваасүрэн нар шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.
Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ