Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, “Кентавр” зочид буудлын 4 давхрын цонхоор хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага 2020.06.11-ний өдрийн 17:56 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагаа мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 18:13 цагт очиж, Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны иргэн Б /44 настай, эрэгтэй/-тай ярилцлага хийж буулган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн хошууч Л.Тамирт хүлээлгэн өгсөн байна.
Уншиж байна |