Ургаа мод мөргөсөн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
2020-06-12
Гэрэл зургийг MPA.mn

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.06.08-12-ны өдрүүдэд нийт 925 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 645 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.      

 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтсэн. Үүний 7 нь хүүхэд, Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт  4 хүний амь нас хохирсон байна.


Зам тээврийн осолд өртсөн 5-10 насны 7 хүүхдүүд бүгд хорооллын доторх замд гэмтсэн байна. Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -14

 

  • Мөргөлдөх хэлбэрээр-4

 

  • Онхолдох хэлбэрээр-2

 

  • Үл хөдлөх цэг мөргөх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн байна.

 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

 

2020.06.08-ны өглөөний 06 цаг 00 минутын орчимд Төв аймгийн Борнуур сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Тахилтын давааны ар” гэх газар сайжруулсан шороон замд Toyota Prius маркийн автомашин онхолдож, жолооч  50 настай, эрэгтэй Ж, зорчигч 41 настай, эрэгтэй М нарын амь нас хохирч, 52 настай, эмэгтэй А, 41 настай эрэгтэй С нарын 2 хүн гэмтсэн,   

 

2020.06.09-ны шөнийн 23 цаг 08 минутын орчимд ХУД-ийн 3-р хороо Дунд голын асфальтан замд Toyota Prius маркийн Б жолоочтой автомашин явган зорчигч 61 настай, эрэгтэй П-г мөргөж амь насыг хохироосон,  

 

2020.06.11-ний өдрийн 16 цаг 30 минутын орчимд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум нутаг дэвсгэрт шороон замд Toyota Aqua маркийн Э жолоочтой автомашин ургаа мод мөргөж, жолооч 61 настай, эрэгтэй Э-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 87 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 35 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 6 зөрчил бүртгэгдсэн.

 

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 567 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 0,7 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 0,1 хувиар тус тус өсч, ослын улмаас гэмтсэн хүн 12,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн хорооллын дотор замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээр тогтоосон 20 км/цаг хурдыг хэтрүүлэхгүй байх, явган хүний гарц гарамтай авто замын хэсгүүдэд явган зорчигч нарт зам тавьж өгөх, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, бага насны хүүхдийг заавал насанд хүрсэн харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцуулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale +393512615163:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. What'sApp Contact : +393512615163 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The WorldWide. Order Your Blank ATM Card Now. Email Address : carolblankatmcard@gmail.com Hangout Contact : carolblankatmcard@gmail.com What'sApp Contact : +393512615163 I Also Contacted The Dark Web Blank ATM Cards Company. (The Official Automatic Teller Machine) I Also Order An Automatic Blank ATM Card. They Ask For Payment And I Sent $2,800USD To The Dark Web Blank ATM Cards Company Through Bitcoin. They Also Sent Me The Automatic Blank ATM Card. I Have Used It To Get $90,000 USD. I Order The Blank ATM Card That Has The Limit Withdraw Of $20,000 Daily. The Dark Web Is Selling Out An Automatic Blank ATM Cards To Every Interested Buyers All Over The World Wide.
2022-12-01