18:46 цаг:
Гал унтраах, аврах ангийн алба хаагч мэдээлэхдээ, УИД-ийн зургаан давхарт гал гарлаа гэсэн дуудлага 16:48 минутад ирсэн. Одоогийн байдлаар НОБГ-ын найман ангийн 100 орчим алба хаагчид 25 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Мөн цагдаагийн байгууллага гал гарсан объектыг хамгаалалтад авсан. Гал гарах үед зургаан иргэн байсан. Дотор байсан зургаан иргэний аюулгүй байдлыг хангасан. УИД-ийн барилга голоороо гонхон хийцтэй. Нэгээс зургаан давхрыг холбосон хөндийтэй. Гал зургаан давхраас тархаж барилгын дээвэр бүхэлдээ галд автсан.
Цөмөрхий буюу хөндий хэсгээрээ гал доошоо орсон. Харин гурав дөрвөн давхарт тархаагүй. Гал тархахад уг барилгын хийц нөлөөлсөн. Галыг унтрааж аюулгүй болсны дараа хохирлын хэмжээг тогтооно. Албан бус мэдээгээр уг барилгад засвар хийж байсан хүмүүс гал алдсан байж магадгүй гэсэн мэдээллийг иргэд өгч байна. Гал гарсан шалтгааныг мэргэжлийн байгууллага, ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж тогтооно. Одоогоор галын тархалтыг зогсоосон, бүрэн унтраахаар ажиллаж байна гэв.
17:30 цаг:
Улсын их дэлгүүрт гарсан галыг унтраахаар нийслэлийн Онцгой байдлын гурван анги ажиллаж байгаа.
Гэвч гал улам тэлж, онцгой байдлын ангийг хүч нэмэгдүүлэхээр болсон байна. Их дэлгүүр орчимд иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж, мөн автомашинуудыг зогсоолоос гаргаж байна.
17:10 цаг:
Улсын их дэлгүүрт гал гарлаа. Галыг унтраахаар нийслэлийн Онцгой байдлын анги дуудлагын дагуу очиж ажиллаж байна.
Уншиж байна |