Сэлэнгэ аймагт зам тээврийн осол, гэмт хэрэг 42.6 хувиар буурчээ
2020-06-04

 

Сэлэнгэ аймаг нь 109.255 мяган хүн амтай бөгөөд аялал жуулчлалын онцгой бүс нутагт хамаардаг ба хүн ам, тээврийн хэрэгсэл, мал, аж ахуй, газар тариалан эрхлэлт, дамжин өнгөрдөг иргэдийн тоогоороо бусад аймгуудтай харьцуулахад их  байдаг. 

 

Түүнчлэн зуны улиралд Сэлэнгэ аймгийг зорин гадаадын болон дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдэж, түүнийг дагаад зам тээврийн осол, гэмт  хэргийн гаралт ихсэх хандлага ажиллагддаг.

 

Өнгөрөгч 2019 оны байдлаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган хариуцсан нутаг дэвсгэртээ энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдтэй хамтран үр дүнтэй зохион байгуулсанаар  зам тээврийн гэмт хэргийг 42.6 хувиар бууруулж амжилттай  ажилласан байна.

 

 

Цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол, гэмт хэргийг бууруулах чиглэлээр цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, зам тээврийн осол давтамжтайгаар үйлдэгддэг газруудад  урьдчилан сэргийлэх нөлөөллийн самбаруудыг байршуулан, аймгийн хэмжээнд 5 цэгт тээврийн хэрэгслийн хурдыг тогтмол хэмжиж,  хяналт шалгалтыг эрчимжүүлж ажилласан нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн тоо буурахад нөлөөлсөн байна.

 

Үйлдэгдэн гарч байгаа зам тээврийн осол, гэмт хэрэг нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, хамгаалах малгай бүс хэрэглэхгүй замын хөдөлгөөнд оролцох, шөнийн цагаар гэрэл шилжүүлэхгүй байх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох зэрэг шалтгаанаас үүдэлтэй  үйлдэгддэг болох нь тогтоогдоод байна.

 

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Дарханы замын тендерийн ямар нэгэн эрх мэдэлтэн илчихсэн байхаа Хятадуудаар ажиллуулах гээд байгаа нь нэг л учиртай хөрөнгө оруулалтыг нь яаралтай буцаан шийдвэрлээд ажлыг нь хийлгээчээ.
2020-06-08
Зочин:
Монгол улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас хаа сайгүй л таагүй мэдээлэл маш их сонсогдож байна. Энэ муу муухай хар дарсан зүүд гэмээр зүйлийг дархын төлөө ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчиддаа баярлалаа. Нэгч гэсэн аймагт бууралттай байнаа гэдэг бол сайн мэдээ шүү.
2020-06-04
Зочин:
Сэлэнгэ аймаг дархан-Уул аймгаа ялгаа чээ
2020-06-04
Зочин:
Сэлэнгэ аймаг дархан-Уул аймгаа ялгаа чээ
2020-06-04
Зочин:
Сэлэнгэ аймаг дархан-Уул аймгаа ялгаа чээ.
2020-06-04
зочин:
Буусан гэдэг нь үнэн байхаа. Яагаад гэхээр Дарханы зам засвартай байгаа тул Сэлэнгэ тийш явах тээврийн хэрэгслийн тоо цөөрсөнтэй холбоотой байх.
2020-06-04
ЗОЧИН:
ЯАЖ ИНГЭЖ ХУДЛАА ШААЖ ЧАДАЖ БАЙНА! ДАРХАНЫ ТАМ БОЛСОН ЗАМЫН АВААР ОСОЛ , ҮХЭЛ ЭНДЭГДЛИЙГ ХААШАА ДАЛД ОРУУЛЧИХСАН ЮМ БОЛ !!!
2020-06-04
Зочин:
Сэлэнгэ аймаг дархан-Уул аймгаа ялгаа чээ
Зочин:
Сэлэнгэ аймаг дархан-Уул аймгаа ялгаа чээ.