Сэрэмжлүүлэг: Туул голд живж амь насаа алджээ
2020-06-02
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Мойлтын тохой” гэдэг газар /дүүргээс зүүн зүгт 25 км-т/ Туул голын усанд тус дүүргийн 6 дугаар хорооны харьяат иргэн Б /20 настай, эрэгтэй/ живж амь насаа алджээ.

 

Тодруулбал тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 25 км замыг туулан 11:40 цагт очиж “Мойлтын тохой” гэдэг газраас цогцсыг олж гарган тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

 

Гол усны осол иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орох зэрэг шалтгаанаас гарч байна.

 

Тиймээс амралт,аялал зугаалгын улирал эхэлсэн тул иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ аль болох  гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх мөн бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулж голын эрэг дагуу хүүхдийг тоглуулахгүй байж зөв боловсон амрахыг анхаарууллаа.

 

Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин