Монголын шүүгч “Токио-2020”-г дэнслэх үү?
2020-01-29

Дэлхийн байт сурын холбооны удирдах зөвлөлөөс 2020 оны Дэлхийн цомын тэмцээн, “Токио-2020” олимпийн болон паралимпийн наадмыг хянан дэнслэх шүүгчдийн нэрийг дөнгөж сая зарлалаа. Олимп, паралимпийн наадамд тус бүр 14 шүүгч ажиллахаар болсон байна. “Токио-2020” паралимпийн наадмын шүүгчдийн нөөцөнд Монгол, Египетийн хоёр шүүгчийг нэрлэжээ. Монгол Улсаа төлөөлөх энэхүү шүүгч бол 33 настай, удам дамжсан харваач Э.Саруул бөгөөд түүний ээж Б.Цэцэгээ Монголын байт сурын холбооны менежерээр ажилладаг, спортын мастер юм. Э.Саруул нь Өсвөр үеийнхний олимпийн наадам, Дэлхийн оюутны Универсиад наадам болон дэлхий, тивийн чанартай олон уралдаан тэмцээнийг шүүж байжээ.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Сүртэй үтээ. Монгол л дэнслэхээ больчихвол ТОКИО 2020 болохгүй нээ. Ажлаа л хийг лдээ
2020-01-29