Өчигдөр ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд шинэ жилийн баярын өмнөх шөнийн хоккейн лигийн тэмцээн болжээ. Уг тэмцээнд тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин оролцсон бөгөөд түүний баг 8:5-аар хожсон байна. Ялагч багийн бүрэлдэхүүнд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, мөн алдартай хоккейч Сергей Федоров, Павел Буре, Алексей Касатонов, Валерий Каменский зэрэг хүмүүс тоглосон байна.
Харин тэдний эсрэг бизнес эрхлэгч Геннадий Тимченко, Владимир Потанин, Роман Ротенберг, мужийн амбан захирагч Андрей Воробьев болон Алексей Дюмин, хөгжимчин Игорь Бутман зэрэг хүмүүс тогложээ. 2018 оны тэмцээн арванхоёрдугаар сарын 29-нд болсон бөгөөд Путиний баг 14:10-аар хожиж байжээ. Шөнийн хоккейн лигийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн оролцоотойгоор анх 2011 оны 12 дугаар сарын 15-нд зохион байгуулж байжээ. Уг тэмцээний зорилго нь сонирхогчдын хоккейг хөгжүүлэх юм.
Д.Жаргал
Уншиж байна |