Монголоос зургаан тамирчин оролцоно
2019-12-26

 

 

Өсвөр үеийнхний өвлийн олимпийн III наадам 2020 оны нэгдүгээр сарын 9-22-нд Швейцар улсын Лозанн хотноо зохион байгуулагдана. Энэ удаагийн наадамд 70 гаруй орны 1800 гаруй тамирчид спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө өрсөлдөх билээ. "Лозанн-2020" өвлийн олимпийн наадамд Монголын баг 6 тамирчин, 8 дасгалжуулагч албаны хүмүүс, нийт 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр гүйлтийн цана, биатлоны төрөлд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм. Өсвөр үеийнхний өвлийн олимпийн III наадамд оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол 2019.12.30-нд МҮОХ-ны хурлын танхимд болох ажээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин