Монголын чөлөөт бөхийн холбооны шинэ жилийн ёслолд МЧБХ-ны удирдлага, үе үеийн тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтэн, шүүгчид оролцжээ.
Шинэ жилийн үеэр 2019 оны Казахстаны Нур-Султан хотод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, “Токио-2020” олимпийн наадмын эрхээ авсан, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэгийг 15 сая төгрөгөөр шагнасан бол хүрэл медаль хүртсэн ОУХМ Б.Шоовдор, Б.Болортуяа, залуучуудын ДАШТ-ий мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Н.Анударь нарыг тус бүр тав, 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт Ө.Пүрэвсүрэнг дөрөв, хүрэл медальт Б.Бямбадорж, М.Лхагвагэрэл нарыг гурав, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт М.Мөнхгэрэлийг нэг сая төгрөгөөр шагнасан юм.
2019 оны шилдэг дасгалжуулагч Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т. Сүхбаатар, дасгалжуулагч П.Чулуунбаатар нарыг нэг сая, шилдэг дасгалжуулагч Монгол Улсын гавьяат тамирчин-дасгалжуулагч З.Дүвчин, ахмад дасгалжуулагч П.Сумъяа, Баянхонгор аймгийн дасгалжуулагч С.Мөнхдуулдахыг 500 мянга, шилдэг олон улсын шүүгч Ж.Лхагвасүрэн нэг сая, шилдэг улсын шүүгч Л.Жаргалсайханыг нарыг 500 мянган төгрөгөөр урамшуулав.
Мөн МЧБХ-ны удирдлагын зүгээс ахмад тамирчин, шүүгч, зүтгэлтэн гээд нийт 44 ахмад хүнд тус бүр 200 мянган төгрөг гардуулан өгсөн байна.
Ц.Ганбат
Уншиж байна |