Европийн хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн хасагдах шатны сугалаа Ньон хотноо боллоо. Хэсэг бүрээсээ шалгарсан 16 баг энэ шатанд халз өрсөлдөх бөгөөд шөвгийн 16-д Испани, Англиас дөрөв, Итали, Германаас гурав, Францаас хоёр баг тус тус шалгаран үлдээд байгаа юм.
Эдгээр таван орны дундаас аваргын нэр тодорно гэсэн үг. Хасагдах шатанд хамгийн ширүүн учраагаар “Реал Мадрид”-“Манчестер Сити”, “Атлетико”-“Ливерпуль”, “Челси”-“Бавари.М”-ийг нэрлэж болох юм. Шөвгийн 16-гийн сугалаа Борусси.Д (Герман)-Пари Сен Жермен (Франц) Реал.М (Испани)-Манчестер Сити (Англи) Аталанта (Итали)-Валенсия (Испани) Атлетико (Испани)-Ливерпуль (Англи) Челси (Англи)-Бавари.М (Герман) Лион (Франц)-Ювентус (Итали) Тоттенхэм (Англи)-Лайпциг (Герман) Наполи (Итали)-Барселона (Испани) Европийн хөлбөмбөгийн холбооны шөвгийн 16 багийн тулаан 2020 оны хоёрдугаар сарын 18-наас эхлэх болно.
Ц.Ганбат
Уншиж байна |