“Монгол дугуйчин”-г Солонгост байгуулжээ
2019-12-16

 

Дугуйн спортын туршлагатай ОУХМ Х.Пүрэвсүрэн энэ онд Узбекистанд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний ахмадын М3 төрөлд оролцож, цуваа гараатай 30 км-ийн уралдаанд 42 минут 16 секундын амжилтаар алтан медаль хүртсэн билээ.

 

Тэрбээр БНСУ-д гэр бүлийн хамт ажиллаж амьдрахын зэрэгцээ Солонгосын “Watts” дугуйн клубэд бэлтгэл сургуулиа базаадаг юм. Мөн Солонгост амьдардаг Монголчуудын дунд “Монгол дугуйчин” клубийг үүсгэн байгуулсан байна.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин