Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо, Олон Улсын Сагсан бөмбөгийн холбоотой хамтран ФИБА-гийн дасгалжуулагчийн сертификат олгох сургалтыг Монгол Улсад зохион байгуулах гэж байна.
Тус сургалтыг Словенийн шигшээ багийн дасгалжуулагч, ФИБА-гийн сургагч багш Матич Видич удирдан явуулна. Сургалт арванхоёрдугаар сарын 12-13-нд МҮОХ-ны хурлын танхимд явагдах ба сургалтанд хотын болон хөдөө орон нутгийн багш дасгалжуулагчид хамрагдах юм. Тус сургалт нь ФИБА-тай хамтран анх удаа дасгалжуулагчийн сертификат олгохоороо онцлог юм.
М.Бүүвэй
Уншиж байна |