Ираны жүдоч Саид Моллаи энэ намар, өвөлдөө нилээн шуугиан дагуулж, эцэстээ Монгол Улсын иргэн болоод байгаа билээ. Түүний энэ үйлдэл Ираны зарим тамирчдад нөлөөлсөн нь тодорхой боллоо.
Хэдхэн хоногийн өмнө Монголын триатлоны холбоонд Ираны нэгэн тамирчнаас хүсэлт ирүүлж, олимпийн наадам болон бусад уралдаан тэмцээнд оролцохын тулд Монгол Улсын иргэншил авахаас татгалзахгүй гэсэн байна. 26 настай энэ тамирчин нь Азийн дундаж түвшинд өрсөлддөг бөгөөд тун цөөхөн тэмцээнд оролцож иржээ. Тэрбээр 2009 оноос хойш тив дэлхийд уралдсан бөгөөд ердөө арван гараанд уралдаж, Ираны аварга цол хүртсэн удаатай.
Ц.Ганбат