Марафоны тэмцээн өглөөний 07:00 цагт эхэлнэ
2019-12-05

 

“Токио-2020” олимпийн марафон гүйлт, спорт алхааны замыг Олон улсын олимпийн хороо болон Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо, Олимпийн зохион байгуулагчид баталжээ.

 

Ингэснээр холын зайн шандас шөрмөстэй тамирчид Саппоро хотын Одори паркт хурд сорихоор болов. 7,8 га хэмжээний нутаг дэвсгэртэй, мод бут, зүлэг ногоогоор баялаг Одори паркийн тухайд марафонд шинэ тутам газар биш гэнэ. Хоккайдо марафон энд байнга явагдаж ирсэн тул санаа зоволтгүй юм байна. “Токио-2020” олимпийн үеэр тус хотод хэт халах магадлалтай тул эдгээр тэмцээнийг Токио хотоос хойд зүгт 800 км-т орших Саппоро хотод явуулахаар шийдвэрлэсэн билээ.

 

Саппород болох тэмцээний хуваарь: 

 

Наймдугаар сарын 6 / 16:30 цаг: Эрэгтэйчүүдийн 20 км спорт алхаа

 

Наймдугаар сарын 7 / 05:30 цаг:   Эрэгтэйчүүдийн 50 км спорт алхаа

 

Наймдугаар сарын 7 / 16:30 цаг: Эмэгтэйчүүдийн 20 км спорт алхаа

 

Наймдугаар сарын 8 / 07:00 цаг:  Эмэгтэйчүүдийн марафон

Наймдугаар сарын 9 / 07:00 цаг: Эрэгтэйчүүдийн марафон

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин