Монголын волейболын холбоо (МВХ)-ноос лигийн тэмцээнийг анх 1995 онд зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Улмаар эмэгтэйчүүдийн лигийг 1997 оноос эхлүүлж, 2011 он хүртэл 17 удаа лигийг зохион байгуулжээ. Түүнээс хойш найман жил завсарласан лигийн тэмцээнийг энэ оноос сэргээсэн билээ.
Энэ жил лигт эрэгтэй долоо, эмэгтэй найман баг өрсөлдөж байна. Эмэгтэй багаас “Уурхайчин” багт ОХУ-ын нэг тоглогч ирсэн бол эрэгтэй бүх багт гадаадын тоглогчид иржээ. Лигт багууд гурван тойрог өрсөлдөж, нийт 108 тоглолтын дараа медалийн төлөө өрсөлдөх багууд тодроод байна. Медалийн эздийг цуврал тоглолтоос тодруулах бөгөөд түрүүлж гурав хожсон нь ялна. Шигшээ тоглолт өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 4-нд эхэлж, 8-ныг хүртэл Спортын төв ордны А зааланд явагдана.
Аваргын төлөө эрэгтэй багуудаас “Хасу Мегастарс”-“Ховд Алтайн Барс-Хилчин”, эмэгтэй багуудаас “Хобби Эйс”-“Энагурэ” шалгаран үлдээд байгаа бол хүрлийн төлөө эмэгтэйд “Дархан Сеть”-“Тэнүүн Огоо”, эрэгтэйд “Эрчим”-“Хосбар RKH” өрсөлдөх юм.
Ц.Ганбат
Уншиж байна |