Чөлөөтийнхөн Кавказын дэвжээнд хүч үзнэ
2019-12-02

 

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Аланы” олон улсын тэмцээн арванхоёрдугаар сарын 8-9-нд ОХУ-ын Хойд Осетийн нийслэл Владикавказад болно. Кавказын дэвжээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, ОУХМ Б.Батзориг нарын удирдлага дор манай улсаас найман тамирчин оролцохоор өнөөдөр эх орноосоо мордов.

 

Багийн бүрэлдэхүүнд 57 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ З.Занабазар, спортын мастер Б.Мөнх-Эрдэнэ, 65 кг-д ОУХМ Т.Тулга, 70 кг-д спортын мастер А.Эрдэнэсайхан, 74 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ, З.Сумъяабазар, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл нар хүч үзнэ. Гурав дахь удаагаа болж буй, шагналын сан өндөртэй тус тэмцээнд түрүүлсэн тамирчин 5000, мөнгө 2000, хүрэл медальтан болон түрүүлсэн бөхийн дасгалжуулагч 1000 ам.долларын шагнал хүртэх юм.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин