Өчигдөр бүрийгээр түгсэн нэгэн шуугианыг та бүхэнд дэлгэе. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ираны жүдоч, 2018 оны дэлхийн аварга Саид Моллаиг албан өрөөндөө хүлээн авч уулзсан, тэр ч байтугай 27 настай иран эрийг удахгүй Чиндаод болох Мастерс тэмцээнд Монголын багийн бүрэлдэхүүнд оролцоно гэх хоршоо мэдээ түглээ. Мэдээллийн үнэн бодит эсэхийг одоогоор батлан хэлэхэд эрт байна. Гэхдээ олон улсын жүдогийн үндсэн вэбсайтуудад Саид Моллаиг Монгол Улстай холбосон нь байна, үгүй нь ч бас харагдана.
Юутай ч энэ оны наймдугаар сарын сүүлчээр Токиод болсон жүдогийн ДАШТ-д Иран улсаас ганцхан бөх ирж оролцсон нь 2018 оны дэлхийн аварга Саид Моллаи байв. 81 кг-ийн жинд дэлхийн аваргаа хамгаалахаар ирсэн тэрбээр эхний даваануудад хялбархан ялсаар хагас шигшээд Израилийн С.Мукитай оноолт таарав. Энэ үед Ираны спортын тэргүүн дэд сайд, Ираны олимпийн хорооны ерөнхийлөгч нар түүн рүү холбогдож Израилийн бөхтэй барилдахгүй байхыг шаарджээ. Тэр ч байтугай түүний гэр бүлд аюул тулгарч магадгүй хэмээн сүрдүүлсэн байна. Ийнхүү сэтгэлзүйн хүнд цохилт амссан Моллаи дараагийн барилдаанууддаа ялж чадаагүй юм. Улмаар эх орондоо эргэж очихгүйгээр шийдэж, Герман улс руу улс төрийн орогнол хүсч дүрвэсэн билээ. Эндээс дэлгэрүүлж үзэж болно.
Одоогоор Герман улсад оршин сууж буй, Олон улсын жүдогийн холбооны дүрвэгчдийн багийн өмнөөс тэмцээнд оролцоод эхэлсэн Саид Моллаи бидэнд сюрприз барьж байна. Тэрээр Улаанбаатарт ирээд байгаа нь үнэн бололтой. Манай жүдогийн сайчуул түүнтэй Японы Осакад, Улаанбаатарт зураг татуулснаа сошиал хуудсандаа нийтлээд, дараа нь устгасан гэх мэдээлэл ч байгаа юм.
Ц.Ганбат
Уншиж байна |