“Токио-2020” олимпийн эрх хүртсэн анхны жүдоч
2019-11-26

Эмэгтэйчүүдийн +78 кг-ийн жингийн дэлхийн аварга Акира Соне Осакагийн их дуулгын финалд Кубын домогт Идалис Ортизийг ялснаар олимпийн эрхээ биелүүлжээ.

 

Дэлхийн чансааг тэргүүлж буй, олимп дэлхийн олон удаагийн аварга И.Ортиз япон бүсгүйгээс ДАШТ-д ялагдсан даагаа нэхэж өрсөлдөөд дахин ялагдав. Бүх Японы жүдогийн холбооноос 2019 оны дэлхийн аваргууддаа Осакагийн их дуулгад түрүүлвэл “Токио-2020” олимпийн эрхийг шууд өгнө хэмээн амлаад байжээ. Харин Шохей Оно (эрэгтэй 73 кг) гэмтлийн улмаас барилдаагүй бол Абэ Ута (эмэгтэй 52 кг), Жоширо Марүяма (эрэгтэй 66 кг) нар шувтаргын барилдаанд ялагдсанаар олимпийн эрхээ авч чадсангүй.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин