Арабын Эмиратын Абу-Даби хотноо жюүжицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 21-нд тэнд Азийн жюүжицүгийн холбооны ээлжит сонгуулийн хурал болох юм. Энэхүү хуралд МЖЖХ-ны ерөнхийлөгч Х.Эрдэнэбаатар тэргүүтэй Монголын төлөөлөгчид оролцоно. Манай тамирчид ДАШТ-ий дэвжээнд арваннэгдүгээр сарын 22, 23-нд барилдах юм байна.
М.Бүүвэй
Уншиж байна |