Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсгийн тав дахь тоглолтоо өчигдөр Мьянмарын талбайд хийлээ. Тоглолт 1:0-ээр Мьянмарын багийн давамгайллаар өндөрлөсөн ч ерөнхий агуулгын хувьд муу байсангүй.
Анх удаа ДАШТ-ий урьдчилсан хоёрдугаар шатанд ѳрсѳлдѳж буй манай шигшээ хэсгийнхээ багуудаас Японоос бусдад нь нэг гоолын зѳрүүгээр хожигдлоо. Эдгээр үр дүнгээр тэнцээ бүү хэл хожил ч байж болох тоглолтыг манай залуус үзүүлж чадаж байна.
Дараа дараагийн тоглолтууддаа олдсон боломжоо бүрэн ашиглаж, хожил авч чадна гэдэгт Монголын ард түмэн итгэсэн хэвээр буй.
О.Баяр
Уншиж байна |